Хан-Уул
Мэдээлэл

/2020.02.28/ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ӨДӨР БҮР 19:00-00:00 ЦАГИЙН ХООРОНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧИД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ, ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223 захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахаар аж ахуйн нэгжүүдэд шийдвэрүүдийн талаар мэдээлэл хүргэх, хяналтыг сайжруулах чиглэлээр эргүүлээр ажиллаж буй албан хаагчдын гүйцэтгэх үүргийг удирдамжаар нарийвчлан зааж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/101 дугаар захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагууд болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, 21 хороодын хамтарсан багийн албан хаагчид 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн дуустал ажлын өдрүүдэд 19:00 -00:00 цагуудад эргүүл, хяналт тавьж, ажиллана.

Үүний хүрээнд удирдамжинд заасан үүргийн дагуу хуваарилагдсан маршрутаар явж иргэн, хуулийн этгээдэд зөвлөмж мэдээлэл өгч, аливаа зөрчлийг таслан зогсоож, шаардлага тавьж ажиллана.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС