Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЛГЭЛЭЭ

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс дүүргийн бүх шатны боловсролын 210 байгууллагад мэдэгдэл зөвлөмж тарааж, 82 хувь нь гүйцэтгэлийн хяналт шалгалтад хамрагдсан байна. “Сайн түшиг” ариутгалын компани нь СӨБ-3, ЕБС-7 байгууллагын 14.270 м2 талбайд агаар дуслын ариутгал хийж урьдчилан сэргийлэх ажил хийсэнд хяналт тавьж ажиллалаа.