Хан-Уул
Мэдээлэл

“БҮЛГИЙН ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх орлогын эх үүсвэртэй болгох” төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хороо бүрт Хорооны хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.
Тавигдах шаардлага:
“Бүлгийн төсөл”-д хамрагдах өрх,иргэн:
• Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшний үнэлгээ нь 409,679 болон түүнээс доош оноотой нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн -гишүүн иргэн
• Ахмад настан
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр,тэтгэврийн дэвтэр болон холбогдох бусад баримт бичгийн хуулбар байх бөгөөд эдгээр нь хүчинтэй хугацаа дуусаагүй байна/
• Хүчирхийлэлд өртсөн иргэний тухайд хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт эсхүл мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ,тодорхойлолт
• Хорих ангиас суллагдсан иргэний тухайд ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
• Согтуурах, мансуурах,донтох өвчтэй иргэн, эдгэшгүй хүнд өвчтэй иргэний тухайд холбогдох нарийн мэргэжлийн эмчийн буюу эмнэлгийн байгууллагын дүгнэлт
• Гэр оронгүй тэнэмэл амьдралтайг судлан тогтоосон мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, тодорхойлолт
• Өрх толгойлсон эх/эцэг/-ийн тухайд өрх толгойлсон тухай хорооны  Засаг даргын тодорхойлолт
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх хамрагдах бол Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлсон аймаг, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд,боловсрол,нийгмийн хамгааллын комиссын шийдвэрийн хуулбар
• Шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн гэсэн шилжин ирсэн хорооны Засаг даргын тодорхойлолт
Төслийн чиглэл, бүрдүүлэх бичиг баримт:
1. Төсөл нь:  Зорилтот бүлгийн өрх иргэнийг нийгэмшүүлэх,хамт олны бүлэг бүрдүүлж нөөц боломж,чадавхийг үнэлэх үндсэн дээр хөдөлмөр эрхлэх санаачлагыг нь тусгайлан дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоход чиглэгдэнэ. Үүнд:
• Өрхийн үйлдвэрлэл /оёдол,гутал, гар урлал, уран зураг, ширэн эдлэл, эсгий, жижиг эдлэлийн үйлдвэрлэл/
• Хүнсний үйлдвэрлэл /талх, нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүн/
• Хөнгөн үйлдвэрлэл  /ноос, арьс шир боловсруулах, сүлжмэл эдлэл/
• Барилгын материал /блок,тоосго үйлдвэрлэл/
• Гоо сайхан, үсчин, маникюр, педикюр
• Газар тариалан/хүнсний ногоо тариалах,хүлэмжийн аж ахуй эрхлэх, ногоо даршлах, мод тарих/ чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг салбарт өөрөө бие даан эсхүл гэр бүлийн гишүүд сайн дурын үндсэн дээр нэгдэн бүлэг болж өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байна.
2. Бүлгийн төслийн баримт бичгийг төсөл, төлөвлөгөө, тооцоо, судалгаа, бизнесийн үйл ажиллагааны талаарх танилцуулагатай, ойлгомжтой, тодорхой бичсэн байна.
Төслийн баримт бичигт доор дурдсан материалыг хавсаргана. Үүнд:
1. Бүлгийн төсөлд хамрагдахыг хүссэн өрх, бүлгийн гишүүдийн өргөдөл
2. Өрх,  бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар /ХУД-ийн иргэн байх/
3.Төсөл хэрэгжүүлэх өрх, бүлгийн гишүүдийн оршин суугаа хорооны тодорхойлолт
4. Төсөл хэрэгжүүлэх өрх,бүлэг нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн зорилтот бүлгийн 2 өрхийн 2 ба түүнээс дээш иргэний бүрэлдхүүнтэй байх бөгөөд бүлгийн төсөлд хамрагдах өргөдөлд бүлгийн гишүүд гарын үсэг зурсан байна.
5.Хорооны Амьжиргаа дэмжих зөвлөлийн  дүгнэлт
Жич: Бүлгийн төсөлд хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэн 3 жилийн дотор дахин хамрагдахгүй болохыг мэдэгдье.