Хан-Уул
Мэдээлэл

ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫГ ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАРУУЛНА.

Шилдэг аж ахуйн нэгж байгууллагыг 14 ажил тус бүрээр дүгнэж шалгаруулах бөгөөд дараах шалгуур үзүүлэлтээр шалгаруулна.

Шагналын сан:

  • Нэг дүгээр байр – 1. Өргөмжлөл, 5.000.000 төгрөг
  • Хоёр дугаар байр – 1. Өргөмжлөл, 3.000.000 төгрөг
  • Гурав дугаар байр -1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг
  • Тусгай байр – 3. Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Шалгуур үзүүлэлт Хэмжих үзүүлэлт
1 Барилгын гадна фасад, хашааны өнгө үзэмжийг шинэчлэн засварлаж, тогтмол угааж арчилдаг байдал Стадарт, чанар, өнгө үзэмж
2 Өөрийн хөрөнгө, санал, санаачлагаар иргэд олон нийтэд зориулсан гадна дотор талбайг тохижуулсан байдал Стандарт, чанар, өнгө үзэмж
3 Сул шороон хөрс бүхий талбайг явган зам, зүлэг, бусад хатуу хучилттай талбайгаар шинэчлэн тохижуулж, орчны тоосжилтыг бууруулсан байдал Стандарт, чанар, өнгө үзэмж, ажлын тоо хэмжээ
4 Мод, бут сөөг тарьж зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байдал Гүйцэтгэлийн хувь
5 Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлээр орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байдал  
6 Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж ажилласан байдал Ил задгай кабель шугам, хамгаалалтын зурвасын зөрчил
7 Гадна хаяг хаягийн байгууламжид орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглаж, нийслэл дүүргээс баримталж буй бодлого, чанар стандартад нийцүүлсэн байдал Стандарт, чанар, өнгө үзэмж
8 Авто машины орц гарц, зогсоолыг тохижуулсан байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
9 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангаж камержуулсан байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
10 НИТХ-ын 2020 оын 32/03 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу ангиллын төрөл тус бүрээр хогоо ангилж, зориулалтын уутанд хийж, хуваарийн дагуу хог хаягдлаа ачуулж, хэвшсэн байдал, гаднаа болон дотроо ангиллын төрлөөр зориулалтын сав бункер байршуулсан байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
11 Хог хаягдлын үйлчилгээний хураамжаа хугацаанд нь тогтмол төлсөн байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
12 Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож орчны 50м хүртэлх гудамж талбайн хог хаягдал, шарилж, луулийг тогтмол цэвэрлэж, хэвшсэн байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
13 Ковид-19 цар тахлын хүрээнд байгууллага, орчиндоо мэргэжлийн байгууллагаар тогтмол халдваргүйтгэл хийлгэж, хэвшсэн байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
14 QR код үүсгэн байршуулж үйлчлүүлэгчдийг уншуулахад хэвшүүлсэн эсэх Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/