Хан-Уул
Мэдээлэл

ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООГ ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАРУУЛНА.

Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоог 14 ажил тус бүрээр дүгнэж шалгаруулах бөгөөд дараах шалгуур үзүүлэлтээр шалгаруулна.

Шагналын сан:

•           Нэг дүгээр байр –    1.        Өргөмжлөл, 5.000.000 төгрөг

•           Хоёр дугаар байр – 1.        Өргөмжлөл, 3.000.000 төгрөг

•           Гурав дугаар байр -1.        Өргөмжлөл, 2.000.000 төгрөг

•           Тусгай байр –           3.        Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

 

Шалгуур үзүүлэлт Хэмжих үзүүлэлт
1 Барилгын гадна фасад, хашааны өнгө үзэмжийг шинэчлэн засварлаж, тогтмол угааж арчилдаг байдал Фасад, хашааны тоо
2 Өөрийн хөрөнгө, санал, санаачлагаар иргэд олон нийтэд зориулсан гадна дотор талбайг тохижуулсан байдал Иргэдийн оролцоотойгоор тохижуулсан талбайн тоо
3 Сул шороон хөрс бүхий талбайг явган зам, зүлэг, бусад хатуу хучилттай талбайгаар шинэчлэн тохижуулж, орчны тоосжилтыг бууруулсан байдал Тохижуулсан талбайн хэмжээ /м2/
4   Стандарт, чанар, өнгө үзэмж
5 Мод, бут сөөг тарьж зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад хувь нэмэр орулсан байдал Гүйцэтгэлийн хувь
6 Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлээр орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байдал Гүйцэтгэлийн хувь
7 Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж ажилласан байдал Ил задгай кабель шугам, хамгаалалтын зурвасын зөрчил
8 Авто машины орц гарц, зогсоолыг тохижуулсан байдал Стандарт, чанар, ажлын гүйцэтгэл
9 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангаж камержуулсан байдал Стандарт, чанар, ажлын гүйцэтгэл
10 НИТХ-ын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу ангиллын төрөл тус бүрээр хогоо ангилж, зориулалтын уутанд хийж, хуваарийн дагуу хог хаягдлаа ачуулж, хэвшсэн байдал, гаднаа болон дотроо ангиллын төрлөөр зориулалтын сав бункер байршуулсан байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
11 Хог хаягдлын үйлчилгээний хураамжаа хугацаанд нь тогтмол төлсөн байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
12 Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож орчны 50м хүртэлх гудамж талбайн хог хаягдал, шарилж, луулийг тогтмол цэвэрлэж, хэвшсэн байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
13 Ковид-19 цар тахлын хүрээнд байгууллага, орчиндоо мэргэжлийн байгууллагаар тогтмол халдваргүйтгэл хийлгэж, хэвшсэн байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
14 Оршин суугчдаас үйл ажиллагаандаа үнэлэлт авсан байдал Оршин суугчдын үнэлгээ