Шилдэг Хог хаягдлын үйлчилгээний байгууллагыг 11 ажил тус бүрээр дүгнэж шалгаруулах бөгөөд дараах шалгуур үзүүлэлтээр шалгаруулна.
Шагнал:
Хог тээврийн байгууллага
- Нэг дүгээр байр – 1. Өргөмжлөл, 3.000.000 төгрөг, аялах эрх 2
- Хоёр дугаар байр – 1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг, аялах эрх 1
- Гурав дугаар байр -1. Өргөмжлөл, 1.000.000 төгрөг, аялах эрх 1
- Тусгай байр – 3. Өргөмжлөл, 500.000 төгрөг
Зам талбайн цэвэрлэгээний байгууллага
- Нэг дүгээр байр – 1. Өргөмжлөл, 3.000.000 төгрөг, аялах эрх 2
- Хоёр дугаар байр – 1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг, аялах эрх 1
- Гурав дугаар байр -1. Өргөмжлөл, 1.000.000 төгрөг, аялах эрх 1
- Тусгай байр – 3. Өргөмжлөл, 500.000 төгрөг
Хог тээврийн байгууллага | ||
№ | Шалгуур үзүүлэлт | Хэмжих үзүүлэлт |
1 | Хог ээврийн автомашин бүрийг камержуулж, GPS-тэй болгон батлагдсан хуваарийн дагуу айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ангиллын төрөл тус бүрээр ачиж, цуглуулж, хэвшсэн байдал | Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/ |
2 | Хог тээврийн автомашиныг ажилд гарах бүрт халдваргүйжүүлж, өдөр бүр тогтмол угааж цэвэрлэж хэвшсэн байдал | Гүйцэтгэлийн хувь |
3 | УБЗАА-с боловсруулсан хог тээврийн автомашины засвар үйлчилгээний гарын авлагын дагуу машин техникүүдээ тогтмол засвар үйлчилгээ хийж, хувийн хэрэг, тэмдэглэл хөтөлж хэвшсэн байдал | Гүйцэтгэлийн хувь |
4 | Хог тээврийн сар бүрийн ажлын гүйцэтгэлийг УБЗАА-ны хяналтын ТББ-аар үнэлүүлж, үнэлгээнийн дагуу ажил сайжруулсан байдал | Гүйцэтгэлийн хувь |
5 | УБЗАА-аас зохион байгуулсан хурал, уулзалт семинарт тухайн заасан ажилтан, удирдлагын идэвхтэй оролцсон байдал | Гүйцэтгэлийн хувь |
6 | Хариуцаж байгаа бүсийн иргэдийн сэтгэл ханамжийн үр дүн дээшилсэн байдал | /иргэдээс ирсэн гомдол, сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг үндэслэнэ./ |
Зам талбайн цэвэрлэгээний байгууллага | ||
7 | Хог тээврийн болон зам талбайн цас, хог цэвэрлэгээний тусгай зориулалттай автомашин бүрийг камержуулж, GPS-тэй болгон батлагдсан хуваарийн дагуу тогтмол ажиллуулж хэвшсэн байдал | Гүйцэтгэлийн хувь |
8 | Хог тээврийн болон зам талбайн цас, хог цэвэрлэгээний тусгай зориулалттай автомашинн бүрийг ажилд гарах бүрт халдваргүйжүүлж, өдөр бүр тогтмол угааж цэвэрлэж хэвшсэн байдал | |
9 | УБЗАА-с боловсруулсан хог тээврийн автомашины засвар үйлчилгээний гарын авлагын дагуу машин техникүүдээ тогтмол засвар үйлчилгээ хийж, хувийн хэрэг, тэмдэглэл хөтөлж хэвшсэн байдал | |
10 | Зам талбайн цэвэрлэгээний сар бүрийн ажлын гүйцэтгэлийг УБЗАА-ны хяналтын ТББ-аар үнэлүүлж, үнэлгээний дагуу ажил сайжруулсан байдал | |
11 | УБЗАА-аас зохион байгуулсан хурал, уулзалт семинарт тухайн заасан ажилтан, удирдлагын идэвхтэй оролцсон байдал |