Хан-Уул
Мэдээлэл

ШИЛДЭГ ӨРХ /ГЭР ХОРОО/-Г ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАРУУЛНА.

Шилдэг Өрхийг 14 ажил тус бүрээр дүгнэж шалгаруулах бөгөөд дараах шалгуур үзүүлэлтээр шалгаруулна.

Шагналын сан:

•           Нэг дүгээр байр –    1.        Өргөмжлөл, 3.000.000 төгрөг

•           Хоёр дугаар байр – 1.        Өргөмжлөл, 2.000.000 төгрөг

•           Гурав дугаар байр -1.        Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

•           Тусгай байр –           6.        Өргөмжлөл, 500.000 төгрөг

Шалгуур үзүүлэлт Хэмжих үзүүлэлт
1 Хашааны гадна дотор талбайг иж бүрэн тохижуулсан байдал Гүйцэтгэлийн хувь
2 Сул шороон хөрс бүхий талбайг явган зам, зүлэг, бусад хатуу хучилттай талбайгаар шинэчлэн тохижуулсан байдал Тохижилт хийсэн талбайн хэмжээ
3 Хашаандаа мод, бут, сөөг тарьж зүлэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцгийн мандал байгуулах замаар, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байдал Гүйцэтгэлийн хувь
4 Хүнсний хэрэглээний ногоо, жимс, жимсгэнийг тарьж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрийг оруулж буй байдал Гүйцэтгэлийн хувь
5 Амралт, спортын талбайг байгуулж, биеийн хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маягыг хангасан байдал Гүйцэтгэлийн хувь
6 Эрчим хүчний хэмнэлттэй шийдлээр орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлсэн байдал Гүйцэтгэлийн хувь
7 Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдал Ил задгай кабель шугам, хамгаалалтын зурвасын зөрчил
8 Хашааны өнгө үзэмжийг сайжруулж, шинэчлэн засварлаж, угааж цэвэрлэсэн байдал Гүйцэтгэлийн хувь
9 Гадна хаягыг нийслэл, дүүргээс баримталж буй бодлого, чанар, стандартад нийцүүлсэн байдал Гүйцэтгэлийн хувь
10 НИТХ-ын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хог хаягдлаа ангилж, хэвшсэн байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
11 Жорлон, муу усны нүх, хөрсний бохирдлыг багасгах чиглэлээр тодорхой ажлыг хийж хэрэгжүүлэн, MNS 5924;2015 стандартыг хангаж ажилласан байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
12 Утаагүй түлш, сайжруулсан зуух, цахилгаан халаалт зэрэг технологийн дэвшлийг ашиглаж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан байх Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
13 Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулсан их цэвэрлэгээ, шарилж цэвэрлэгээ, цас мөс, хальтиргаа гулгааг арилгах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг ажлуудад тогтмол хамрагдсан байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/
14 Хөрш айлуудтайгаа хамтран шинэ санаачлага гарган хэрэгжүүлж, хөршийн холбоог сайжруулахад идэвх санаачлагатай ажилласан байдал Гүйцэтгэлийн хувь /хорооноос тодорхойлно/