Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭД КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ДАРХЛАА ДЭМЖИХ ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн санаачлагаар COVID-19 шинэ төрлийн  Коронавирусын үед иргэдийг идэвхитэй дасгал  хөдөлгөөн хийх уриалга гаргасаны дагуу Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны багш дасгалжуулагчид дүүргийн  хороодтой хамтран 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өглөөний дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг сурталчилан ажиллалаа.

Тус арга хэмжээ маань иргэдийн   талархалыг хүлээж өглөөний  дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх  хүсэлтийн дагуу   7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад өглөө 08:00 цагаас 1 дүгээр хорооны нутаг 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд иргэд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байна.


Дүүргийн иргэд та бүхэн дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжээрэй.