Хан-Уул
Мэдээлэл

“ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ”-ЫН ТУХАЙ СУРГАЛТЫГ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриатай сарын аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтнуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бүх шатны боловсролд тэгш хамруулан сургах хандлагыг нэмэгдүүлэх талаарх сургалтыг ХУД-ийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо хамтран 2020 оны 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын 32-р сургуулийн урлаг танхим зохион байгууллаа.

ХБХЭЭХолбооны гүйцэтгэх захирал С. Сэлэнгэ тэгш хамруулах боловсрол, сургуулийн дэмжлэгийн баг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн дэмжин ажиллах нь, ганцаарчилсан боловсролын дэмжлэгийн хөтөлбөр боловсруулах тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний ялгаатай байдал зэрэг сэдвийн хүрээнд удирдах ажилтнуудад мэдээллийг хүргэлээ.

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооноос харааны бэрхшээлтэй хүүхдийг ЕБС, СӨБ-д хамруулахад суралцах орчныг бүрдүүлэх нь сэдвээр мэдээлэл өгч асуулт хариулт дүгнэлтээр сургалт өндөрлөлөө. Сургалтад 150 гаруй ажилчид хамрагдсан байна. Сургалтад идэвх санаачилга гарган оролцсон удирдах ажилтнууддаа баярлалаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС