Хан-Уул
Мэдээлэл

СОЁЛ, ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулдаг Соёл, гоо зүйн боловсрол олгох сургалт нь өв соёлоо дээдлэх, амьдралын хэв маяг үнэт зүйлсээ тодорхойлох, соёлч боловсон байх, хувь хүний биеэ авч явах соёл болон олон нийтийн газар баримтлах соёлд суралцах, ажлын байран дээр өөрийн биеийн алжаалыг тайлах аргаргуудад суралцах, бага санхүүжилтээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжуудын талаар боловсрол олгоход чиглэдэг. Уг чиглэлийн  дагуу 10 дугаар сарын ээлжит сургалтууд зохион байгуулагдлаа.

Үүнд:

  • Шинэ үеийн залуусын хандлага
  • Ажлын байрны дасгал хөдөлгөөн
  • Соёлын өв
  • Англи хэлний анхан шатны сургалтын сэдвүүдээр нийт 4 байгууллага, хамт олны 179 иргэнд хүрч үйлчилсэн байна.

Соёл, гоо зүйн боловсрол олгох сургалтад:

  • Хан – Уул дүүргийн 16 дугаар хорооны ажилтан, албан хаагчид
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 401 дүгээр хорих ангийн нэгдсэн эмнэлэгийн ажилтан албан хаагчид;
  • Хан – Уул дүүргийн 2 дугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдсан иргэд;
  • Хан – Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвийн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдаж буй суралцагчид тус тус хамрагдлаа.

Үнэ Төлбөргүй,

Үнэ цэнэтэй сургалт

Байгууллагын цахим хаяг: