Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ИРГЭДИЙН СПОРТЫН IX ИХ НААДМЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын  Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.3 дугаар заалт, Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэдийн спортын IX их наадмын  Дүүргийн аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн  тэмцээнийг  2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд дүүргийн спортын хорооны зааланд амжилттай зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын их наадмын “Сагсан бөмбөгийн  тэмцээнд   дүүргийн  16 хорооны  400 гаран  иргэд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс . Эмэгтэй баг:

  • I байрт Алтангэрэл даргатай 16-р хорооны баг тамирчид
  • II байрт Батмөнх даргатай 2-р хорооны баг тамирчид
  • III р байрт Чинзориг даргатай 10-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Эрэгтэй баг:

  • I байрт Алтангэрэл даргатай 16-р хорооны баг тамирчид
  • II байрт Баярдалай даргатай 1-р хорооны баг тамирчид
  • III байрт 10-р хорооны багт тамирчид тус тус шалгарлаа.


Их наадмын Нийслэлийн аварга шалгаруулах  шигшээ тэмцээнд  Хан-Уул дүүргээ төлөөлөн оролцох эрхийг Алтангэрэл  даргатай 16-р хорооны баг тамирчид авлаа.