“Абсолют кеш энд Керри” ХХК-аас ирүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон Хөдөлмөрийн тухай хуулийн талаар мэдээлэл авах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хүсэлтийн дагуу Хан Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаяр, Г.Нарантуяа нар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус компаний 88 ажиллагсдад сургалт зохион байгуулж ажиллалаа.
Сургалтаар Хөдөлмөрийн хяналтын улсын О.Хишигбаяр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-аар тэр дотроо ажилтан ажил олгогч нарын эрх үүрэг, аюул эрсдэлийн тухай ойлголт, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны чиглэлээр, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Нарантуяа “Аж ахуйн нэгж байгууллагад зайлшгүй мөрдөх баримт бичиг” сэдвээр хөдөлмөрийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, болзошгүй эрсдэлийн талаар зөвлөгөө өгч, ажиллагсадын асуултанд хариулан ярилцаж, төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйчилгээ үзүүллээ.