МУГТ Д.Нармандахын нэрэмжит Өсвөр үеийн Жүдо бөхийн Олон хотын тэмцээн 2020 оны 11-р сарын 06-08 ны өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа. 24 дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд нийт 45 байгуулагын 1140 тамирчид оролцлоо. Тус тэмцээнд Хан-уул дүүргийн МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож
• Алтан медаль- 4
• Мөнгөн медаль -2
• Хүрэл медаль -6 тус тус хүртэж багийн нэгдсэн дүнгээр “Алтан цомын” эздээр шалгарлаа.
Үүнд: 2008-2009 оны ангилалд
28 кг Б. Соёл-эрдэнэ алтан медаль
28кг Б.Бумхишиг хүрэл медаль
36кг Э.Тэмүгэн алтан медаль
48кг Г.Бүүвэй мөнгөн медаль
2007-2006 оны ангилалд
40кг О.Нандин-Эрдэнэ алтан медаль
44кг Ж.Анударь алтан медаль
2005-2003оны ангилалд
44кг Г.Мөнхзаяа хүрэл медаль
48кг Г.Нандинцэцэг хүрэл медаль
52кг Б.Отгонжаргал хүрэл медаль
63кг У.Анужин мөнгөн медаль
-70кг Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багийн дүнгээр Алтан медаль хүртлээ.