Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССООС ДҮҮРГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 300 ГАРУЙ ӨРХӨД ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед  өрхийн орлого огцом буурч, зарим иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг бий болгож байгаа.

Иймд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/462 дугаар захирамжаар эрсдэлт нөхцөлд байгаа дүүргийн 300 өрхийн 1579 иргэнд 7,5 тонн өргөн хэрэглээний хүнсний тусламжийг эхний ээлжинд хүлээлгэн өгөв.

Хүнсний бүтээгдэхүүний тусламжийг Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар нар дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд биечлэн очиж хүлээлгэн өглөө.

Иргэдэд хүнсний тусламжийг хүргэхдээ халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталж ажиллалаа.