Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого буурч, зарим хүүхэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүсч байна. Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 тоот тушаалын дагуу Хан-Уул дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүүхдүүдэд олгох ажлыг дүүргийн Онцгой комисс “Ажлын хэсэг” гарган шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдээс ирүүлсэн судалгаанд тулгуурлан 21 хорооны 500 гаруй хагас, бүтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүнсний багцын тусламж хүргүүлэн ажиллаж байна.
Үүнд хагас, бүтэн өнчин, хүнсний тусламж аваагүй, орлого зогссон, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай зэрэг зорилтот бүлгийн өрхүүдийн багтсан бөгөөд халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан хүлээлгэн өглөө.