Хан-Уул
Мэдээлэл

2020.11.30/-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГИЙН БАЙДЛААР ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ 1762 ИРГЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААД БАЙНА

Улсын онцгой комиссыг шийдвэрээр хөдөө, орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 4 байршилд хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 1752 иргэн шинжилгээнд хамрагдаад байна.
Тус ажилд дүүргийн мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид хяналт тавин, иргэдийг амны хаалт, бээлий өмсгөж, хүн хоорондын зай бариулан халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллаж байна.
Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж байгаа иргэддээ баярлалаа.
Хан-Уул дүүргийн Онцгой комис