Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аян өнөөдрөөс эхэлсэн.

Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн дараах цэгүүдэд хуваарилан шинжилгээг авч эхлээд байна.
Шинжилгээ авах цэгүүд:
1. Яармаг салбар амбулаторийн цэг 10, 9 хороо
2. 7-р сургууль цэг дээр 16, 21 хороо
3. 34-р сургуулийн цэг дээр 4, 5 хорооны иргэдийг шинжилгээнд хамруулахаар тусгайлан бэлтгэсэн 3 цэг дээр 08:30-18:00 цагийн хооронд авч байна.
Өнөөдөр /2020.12.04/-ний өдрийн 15:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн тус хорооны 3 цэгээр нийт 512 иргэн шинжилгээнд хамрагдсан байна.