Хан-Уул дүүргийн нийт 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий хөдөлгөөнт сэрэмжлүүлэг, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. 

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын #лед_дэлгэцээр “Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар”, “Халдвар хамгааллын дэглэмээ сахицгаая” зөвлөмжийг иргэддээ өглөө. 



Хан-Уул дүүргийн Онцгой комисс