Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭН ТА БАРАА, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХДАА ХУГАЦААГ НЬ САЙН НЯГТАЛЖ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙНЭ ҮҮ!!!

👉Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй хордлого халдвар гарах, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнс худалдаалагдахаас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хяналт шалгалт хийж ажиллаж байгаа.

👉Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил гарч байгаа тул иргэн та бараа, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг нь сайн нягталж, шаардлагатай бол Мэргэжлийн хяналтын байгууллага болон Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын 83120466 дугаар луу холбогдож, мэдэгдэнэ үү.
👉Хугацаа нь хэтэрсэн болон чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.
Хан-Уул дүүргийн Онцгой комисс