Нийслэлийн хэмжээнд 2019 онд 2890 удаагийн гал түймэр гарч, уг гал түймрийн улмаас 19 хүн амь насаа алдсан бол 2020 оны 12 сарын байдлаар 1813, Хан-Уул дүүргийн хэмжээнд 237 удаагийн гал түймэр гарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2020 онд нийслэлийн хэмжээнд гарсан гал түймрийн дуудлага 37,2 хувиар буурсан дүнтэй байгаа ч гал түймэрт өртөж 34 иргэн /27 том хүн, 7 хүүхэд/ амь насаа алдаж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмч хөрөнгөд нийт 3,7 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 иргэн түлэгдэж гэмтсэн байна. 2020 онд гарсан гал түймрийг шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл: • ил задгай гал, асгасан үнс нурам, тамхи шүдэнзний галаас 50,8% буюу 922 удаа, • цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас 25,7% буюу 446 удаа, • яндангийн цоонолтоос 13,8% буюу 252 удаа, • машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас 5,4% буюу 98 удаа, • бусад шалтгаанаас 5,2% буюу 95 удаа гал түймэр гарч, • гал түймрийн шалтгааны 90,8% нь ил задгай гал, цахилгаан, яндангийн цонолтоос үүдэлтэй байна. Сүүлийн үед ес эхэлснээс хойш хүйтний эрч нэлээн чангараад байгаа. Иймд иргэд та бүхэн гэр байшингийн галлагаандаа анхаарч, сайжруулсан шахмал түлшийг зориулалтын дагуу зөв хэрэглэж, болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Мөн угаар мэдрэгчээ тогтмол шалгаж, бага насны хүүхдийг ахуйн болон гал түймрийн аюулд өртөхөөс болгоомжлоорой!
