Хан-Уул
Мэдээлэл

ҮСЧИН, ГОО САЙХАН, ХУМС ЗАСАЛЧДЫН АНХААРАЛД!!!

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00-14:00 цагийн хооронд дүүргийн хэмжээнд үсчин, гоо сайхан, хумс заслын чиглэлээр одоо ажиллаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудыг тандалт, шинжилгээнд хамруулна.

Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дараах байршлууд дээр PCR-ын шинжилгээ авна.
Иймд Та бүхэн ойролцоо байгаа шинжилгээний цэгт очиж, шинжилгээнд бүрэн хамрагдахыг анхааруулж байна.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс