Нийслэлийн эрүүл мэндийн газраас чиглэл ирүүлсний дагуу Коронавируст халдварын тандалт, илрүүлэх ажлын хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10:30 цагаас 14:30 цагуудын хооронд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамрууллаа. Ковид-19 коронавирусийн тандалт, илрүүлэгийн шинжилгээг “Иргэдэд үйлчлэх төв байр”-д тусгайлан бэлтгэсэн өрөө тасалгаанд дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээний баг шинжилгээ авч ажиллалаа.


Шинжилгээнд хамрагдсан албан хаагчдын бүртгэл судалгааг гарган Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлж байхыг Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/103, 07/106, албан тоот бичгээр чиглэл хүргүүлж ажиллав.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс