Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/10 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүрэг дэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороодын албан хаагчдын хамтарсан багийн хяналт шалгалт үргэлжилж байна.
Хяналт шалгалтад дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа нийт 980 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаад байна.
Хяналт шалгалтаар халдвар хамгааллын заавар зөвлөмжийн хэрэгжилт, иргэдийн зорчих хөдөлгөөний QR код уншуулж хэвшсэн байдал, ариутгал халдваргүйжүүлэлт, 50 метр орчмын цас мөсний цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавин, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд зорчих хөдөлгөөний QR код уншуулж хэвшиж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс