Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвийн сэтгэл судлаач Б. Хэрлэн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын эцэг эхчүүдэд хүмүүжлийн эерэг аргыг үр дүнтэй хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “6-12 настай хүүхдийн онцлог”, “Хүүхдийн хувийн онцлог сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүүдийн нас насанд гарах өөрчлөлт, хөгжил болон хөгжлийн хэрхэн дэмжих мөн хүүхдийн ялгаатай байдал гэж юу болох, ялгаатай байдлыг бий болгодог хүчин зүйлс цаашлаад хүмүүжлийн явцад юуг анхаарах талаар мэдээлэл өглөө.
Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ дотоод ертөнцийг таних, давуу болон анхаарал хандуулах асуудлыг ялгахад туслах дасгалуудыг ажиллалаа.