Хан-Уул
Мэдээлэл

“ЦАХИМ ОРЧИН- ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Албан бус Насан туршийн боловсролын төвөөс 1 дүгээр сарын олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд өөрийн цахим орчноороо дамжуулан бусдад эерэгээр нөлөөлөгч иргэдийг олж,зөв үлгэр дуурайлыг бусадтай хуваалцах, бие биенээсээ суралцах, цахим орчинд гэгээлэг зүйлсийг түгээх зорилгоор “Цахим орчин-Эерэг нөлөө” аяныг зохион байгууллаа.

“ЭЕРЭГТ #СУРАЛЦЪЯ.

#ЭЕРЭГЭЭР #НӨЛӨӨЛЬЕ” уриан дор цахим орчиндоо эерэгийг түгээгч 10 эрхмийг зочин оролцогчоор урьж тэдний үзэл бодол, үлгэр дуурайл, санаа санаачилгыг танилцуулга бичлэг болгон байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хуваалцав.


Цахим аяны хүрээнд зочин оролцогчдын мэдээллийг “Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв”хуудаст байршуулан олон нийтэд түгээсэн бөгөөд 20000 гаруй  хүний хандалт авсан байна.

“Цахим орчин-Эерэг нөлөө” аянтай хамт байж эерэгт суралцаж, эерэгээр нөлөөлөх алхам хийсэн та бүхэнд баярлалаа.