Хан-Уул
Мэдээлэл

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДОД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээ”- ний тухай А/1358 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, хяналт шалгалт зохион хийх ажлын хэсгийг байгуулах тухай” А/05 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2021 оны А/19 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэр дэх Сууц өмчлөгчдийн холбоодод хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

2021 оны 02 дугаар 08-ны байдлаар дүүргийн 1,2,11,17,18, дугаар хорооны нийт 48 СӨХ-д үзлэг шалгалт хийлээ. Хяналт, шалгалт үргэлжилж байна.