Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”-Г АВСАН СУУРИН ЦЭГ, ЯВУУЛЫН ЦЭГҮҮДИЙГ АРИУТГАЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЛЭЭ /2021.02.19/

/2021.02.18/-ны өдөр Хан-Уул дүүрэгт “Нэг Хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулах ажлын хүрээнд суурин 3 цэг, явуулын 130 байршлын 17512 мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийлээ.

Ариутгалыг “Сан хими” ХХКомпани нь мананцар үүсгэн шүршиж, ариутгал,халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавьж ажиллалаа.

Мөн эмнэлгийн хог хаягдал болон ахуйн хог хаягдлыг зохих журмын дагуу тээвэрлэлтэд шаардлага тавьж, хянаж ажиллав.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс