2021 оны 03 дугаар сарын 10 Улаанбаатар хот
Эрх зүйн сургалтын төлөвлөгөөний дагуу Удирдлагын академитай хамтран 2021 оны 03 дугаар сарын 09 өдөр Засаг даргын Тамгын газар, хороод, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын нийт 163 албан хаагчдад цахим хэлбэрээр 1 цагийн сургалтыг зохион байгуулсан.
Сургалтыг Төрийн захиргааны тэнхимийн багш Я.Бямбаяр /доктор, дэд профессор/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн бүтэц, хамрах хүрээ, онцлог, шинээр орсон заалтуудын хүрээнд мэдээлэл хүргэсэн.