Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ “ШҮДНИЙ ГАЖИГ ЗАСЛЫН КАБИНЕТ”-ТАЙ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар гадаадын улс орон болон ОУ-ын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал 2020 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-тай 15 жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж,  9 ажил төлөвлөсөн.

Тус хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-аас 60 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэд “Шүдний гажиг заслын кабинет” өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Ингэснээр Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа  “Шүдний гажиг заслын кабинет”-тай болж, дүүргийн иргэд шүдний гажиг заслын үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв болон хувийн эмнэлэгт очих шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээ  авах бүрэн боломжтой боллоо.


Уг Кабинетийн нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”—ийн төлөөлөгчид, дүүргийн холбогдох албаны удирдлагууд оролцож, өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Шүдний гажиг заслын кабинет” нь сард шүдний эмчилгээний чиглэлээр  220-330 хүнд, гажиг заслын чиглэлээр 44 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
Зургийн тодорхойлолт алга байна.