Хан-Уул
Мэдээлэл

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР, ХАН УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСАГ, ТӨЛӨВЛӨЛТ, ХОТ ТОХИЖИЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ С.САЙНБАЯР НАР СӨХ-ДЭД АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны А/22 дугаар тушаалын дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/54 дугаар захирамжаар Сууц өмчлөгчдийн холбоодын коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, шинэ санал санаачилгыг дэмжих, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор 1 сарын болзолт уралдааныг зарласан.

  
Тус аяны хүрээнд дүүргийн 16 байршилд 2 удаагийн давталттайгаар 224 Сууц өмчлөгчдийн холбоодод халдваргүйтгэлийн бодис найруулах зааварчилгаа өгөх сургалтын хуваарь гарган Монголын сууц өмчлөгчдийн дээд зөвлөл, Монголын халдваргүйтгэл, шавж мэрэгчидтэй тэмцэх холбоотой хамтран зохион байгуулж, сургалтад хамрагдсан СӨХ-үүдэд ариутгалын бодисоор дэмжлэг үзүүлсэн.
 
Болзолт уралдаанд шалгуур үзүүлэлт хангасан “Буянт-Ухаа 2Б” СӨХ, “Хан-Оргил” СӨХ, “Эрэл 3” СӨХ, “Нархан” СӨХ, “Туул” СӨХ, “Наран хотхон” СӨХ, “Ган-Эрдэнэ” СӨХ зэрэг сууц өмчлөгчдийн холбоодын хийж хэрэгжүүлж буй ажлын байдалтай газар дээр нь танилцаж, ажлын хэсгийн гишүүн бүр 17 үзүүлэлтийн дагуу дүгнэсэн.
 

2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Хан Уул дүүргийн Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр болон нийслэл дүүргийн ажлын хэсэг дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2Б” Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцлаа.


Мөн дүүргийн ажлын хэсэг болзолт уралдаанд идэвх санаачлагатай оролцсон СӨХ-дэд хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлж, цар тахлын хүнд үед төр, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүн чухал билээ.