Хан-Уул
Мэдээлэл

“ХОГГҮЙ ХАН-УУЛ 2021” АЯН ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ӨГЛӨӨНИЙ 07:00 ЦАГААС ЭХЭЛЖ, АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Хоггүй Хан-Уул 2021” аяныг Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Эртэч Монгол” уриалгыг дэмжин өглөөний 07:00 цагаас эхэлж, 700 гаруй төрийн албан хаагчид, иргэд, 1147 аж ахуйн нэгж, байгууллага, 132 СӨХ зэрэг нийт 22042 хүний бүрэлдэхүүнтэй их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, нийт 31 машинаар 1569 рейс, 5941 тонн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэн, ачиж тээвэрлэлээ.

5 дахь жилдээ үргэлжилж буй “Хоггүй Хан-Уул” аян дүүргийн хэмжээнд тогтмол үргэлжлэх бөгөөд   хуримтлагдсан хог хаягдал, мал, амьтны сэг зэмийг ачиж тээвэрлэн, ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол үүссэн орчинг ариутган, халдваргүйжүүлэлтийг хийлээ.

Түүнчлэн урин дулааны цаг ирж байгаа энэ үед хуримтлагдсан цасны доороос гарсан хог хаягдлын цэвэрлэх ажилд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан идэвх санаачлагатай оролцсон төрийн албан хаагчид, иргэд аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

Цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хогоо зориулалтын хогийн цэгт хаяж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг төлөө хамтдаа хичээцгээе.



Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар