Хан-Уул
Мэдээлэл

“ЭРТЭЧ ХАН-УУЛ ДҮҮРЭГ” ӨГЛӨӨНИЙ 07:00 ЦАГ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Эртэч Монгол” уриалгыг дэмжин  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Хоггүй Хан-Уул 2021” аяныг өглөөний 07:00 цагаас эхэллээ.

Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” аяныг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил  “Эртэч Монгол” уриалгыг дэмжин өнөөдөр өглөөний 07:00-08:00 цагийн хооронд тус дүүргийн төрийн албан хаагчид болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдийн оролцоотой “Хоггүй Хан-Уул 2021” аян дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхлүүллээ.

Тус аяны хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн хог хаягдлыг халдвар, хамгааллын дэглэмээ мөрдөн цэвэрлэн, орчиндоо цэвэр цэмцгэр амьдрахыг уриалж байна.

Иймд иргэн бүр хогоо зориулалтын саванд хаяж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхийг төлөө хамтдаа хичээцгээе