Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ НЬ 3 ДУГААР САРД ЦАХИМ ОРЧНООР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Сургалтын хүрээнд:

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран эцэг эхчүүд, сурагчдад зориулан

  • Бага насны хүүхдийн стресс түүний шалтгаан сэдэвт лайв хичээлийг бэлтгэн хүргэлээ.Байгууллагын цахим хуудсаар дамжуулан
  • Харилцаа, ёс зүйн боловсролын агуулгын хүрээнд “Эерэг харилцаа” цахим хичээлийг бэлтгэн байршуулж иргэдэд хүргэв.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, 21 хороодоос авсан захиалгын дагуу насан туршийн боловсролын үндсэн чиглэлүүдийн хүрээнд тогтмол цахим сургалт зохион байгуулж байна. Үүнд: Монгол бичгийн 16 цагийн цахим сургалтыг зохион байгуулж амжилттай суралцсан төрийн албан хаагчдад гэрчилгээ гардуулав. Уг сургалтад Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороодын нийт 22 байгууллагын албан хаагч бүртгүүлэн тодорхой хуваарийн дагуу буюу 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад сургалтандаа хамрагдахаас гадна бие даах, чиглүүлэгтэй дасгал даалгаврыг ажиллан, бататгал шалгалт, үр дүнгийн шалгалтад хамрагдан идэвхтэй суралцлаа.

Англи хэлний анхан шатны цахим сургалтыг 7 хоног бүр 2 удаа зохион байгуулахааас гадна “Эерэг харилцаа – Эерэг хандлага”, “Бага насны хүүхдийн гэрийн даалгавар хийлгэх нь”, “Хамт олны харилцаа” “Биеэ авч явах соёл”, “Минимализмын тухай”зэрэг сэдвүүдийн хүрээнд 400 гаруй иргэд, ажилтан,албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд:

Good_Neighbors” Олон Улсын байгууллагын Хан-Уул салбартай Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсрол төв 2021 үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулан, санал солилцсон уулзалт боллоо. Уулзалтын хүрээнд зорилтот өрхийн эцэг эх, хүүхдүүдэд хувь хүний хөгжлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж мөн “Өрхийн орлого дэмжих” төслийн багт санхүүгийн боловсрол олгох сургалт, “Байгальд ээлтэй бүтээлч бүлэг” төслийн хэнд Тогтвортой хөгжлийн боловсрол сургалтыг тус тус явуулахаар боллоо.

Байгууллагын тохижилтын ажлын хүрээнд:

Багш ажилчид ажиллах таатай орчин бүрдүүлэх мөн танхимын сургалт эхлэхэд бэлтгэж анги танхим, өрөө тасалгаагаа өөрсдийн санаачлагаар тохижуулсан.

Нийт сургалтад хамрагдсан мөн хамтран ажилласан хувь хүн болон байгууллагуудад талархал илэрхийлье.

Цаашид байгууллагын цахим хуудсаар дамжуулан цахим хичээл тогтмол байршиж мөн иргэд байгууллагуудтай тогтмол холбоотой байж, сургалт болон бусад хамтын ажиллагааг цаг алдалгүй, тасралтгүй зохион байгуулахаар зорьж байна.

Сургалт болон бусад үйл ажиллагааны мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоорой.

Утас: 88222202 / 7000-0448