/Ковид 19/ Коронавирусийн халдвар тархсан болон вакцинжуулалттай холбоотойгоор цус цуглуулалт ердийн үеийнхээс хэд дахин буураад байгаа тул дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд онцгойлон анхаарч 3 дугаар сарыг “Цусаа өгч амьдрал бэлэглэе” уриан дор “Халуун сэтгэлт Хан-Уулчууд” аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас эхлүүлэн ажиллаад байна.
Тус аяны үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг тус аянд идэвхтэй оролцохыг уриалж, дэмжин ажиллалаа.
Цус цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэм,зайнаас харъцах журмыг чанд мөрдөн ажиллав.