Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЦАХИМААР ХИЙЛЭЭ /2021.04.13/

Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цахимаар хийлээ.

Өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнд дүүргийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн,  удирдах ажилтнууд оролцож, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дүүргийн Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн  дүүргийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн ажил, Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр дээд байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилт, явцын мэдээлэл өгч, дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төвийн дарга нар цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийлээ.


Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан  Улсын онцгой комиссын тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” А/265 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган хяналт тавьж ажиллах, анхан шатны байгууллагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, уялдаа холбоотой ажиллах, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийг бүрэн бүртгэлд хамруулж, зөвлөгөө мэдээллээр хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зэрэг бусад чиглэлээр холбогдох байгууллагуудын удирдлагуудад чиглэл өгч, тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллахыг үүрэг болголоо.