2021 оны 04 дүгээр сарын 17-ны Бямба гарагийн 17:00 цагт дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурлаа цахимаар хийлээ.


Тус хуралд Улсын Онцгой комиссын даргын тушаалаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд Нийслэлийн хэмжээнд Коронавирус халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр дүүрэгт БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан “Ажлын хэсэг” оролцож, тулгамдсан асуудал дээр санал солилцон оролцож байна.

Хуралд дүүргийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, 21 хороодын Засаг дарга нар оролцож, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэн хуралдлаа.