Хан-Уул
Мэдээлэл

НИЙТ ДУУДЛАГЫН 90 ХУВИЙГ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЛАА

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5225 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 Дуудлагын 88 хувь буюу 5225 нь лавлагаа мэдээлэл, 8 хувь буюу 442  нь гомдол, 4 хувь буюу 251 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

 Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 90% буюу 5848 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.