Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг дэх /Ковид-19 /хяналт шалгалтын мэдээ 2021.05.26

1. Шинжилгээний цэгийн хяналт шалгалт: Дүүргийн хэмжээнд ПГУ-ын шинжилгээг 203 иргэнээс авсанд хяналт тавьж ажиллалаа.

2. Вакцины хяналт шалгалт: МХЕГ-ын даргын баталсан 01/45 тоот удирдамжийн хүрээнд ЭЧХ, ЭАХХ ,ЭББХ 223, 49-р цэцэрлэгүүд Удирдлагын академийн байранд байрлах дархлаажуулалтын цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтаар бүх цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал, бээлий хүрэлцээгүй. Удирдлагын академийн цэгт шар бүс шаардлага хангахгүй, хогийн сав жижиг, толь, гар халдваргүйжүүлэх уусмал байхгүй зөрчил илэрлээ. Вакциныг зохих журмын дагуу хадгалж хэрэглэж байна, вакцины дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй. Илэрсэн зөрчилд 3 заалттай албан шаардлага хүргүүлэв.

3. Хязгаарлалт тогтоогоогүй үйлчилгээний шалгалтын мэдээ: НЗД-ын А/357 ,А/380 дугаар захирамжийн хүрээнд 1-21 хорооны нутаг дэвсгэрт 81 чиглэлийн 105 объектын үйл ажиллагаа, үйлчилгээнд холбогдох улсын /ахлах/ байцаагчид, хэсгийн ахлагчид хяналт тавьж ажиллав.  Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй -/2/ 1р хороо: Үндэсний бууз, Хачиртай хуушуур цайны газар /чиглэлийн байцаагчид шилжүүлэх саналтай/ – Барилга байгууламжийн гадна дотор орчин, ажлын байр, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжид цэвэрлэгээ, угаалга, халдваргүйжүүлэлтийг хийгээгүй 2 / 1р хороо Үндэсний бууз, Хачиртай хуушуур цайны газар /чиглэлийн байцаагчид шилжүүлэх саналтай/ 4 НЗД-ын А/380 дугаар захирамжийн хүрээнд үйл ажиллагаа эхлүүлсэн: Кофе шоп-2  Ресторан, кафе, сүлжээ , хоолны газар-11  Фитнесс, иог-1  Бассейн-1  Саун-1 нийт 16 /90 хүн/ААН-д хяналт тавиж ажилласан. Гарсан зөрчилгүй 5. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт: Дүүргийн хэмжээнд 11 объектын 18952 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажилласан.

6.Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт: МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 14:30-15:25 цагт Шинэ ариусгал ХХК 10 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа ОУНБ-ын нийт 2212 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийхэд хяналт тавин ажиллалаа.