/2021.06.01/-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн, нийслэл, дүүргийн төлөөлөгчид гардуулж, баяр хүргэлээ.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэнд баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.