Хан-Уул
Мэдээлэл

Худалдаа үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэн та дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан, эсвэл халдвараар өвчлөөд эдгэрсэн тухай магадлагааг хяналтын ажилтанд шалгуулж нэвтэрнэ үү

Иргэн та худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ хяналтын ажилтанд:
• Биеийн халуунаа үзүүлэх;
• Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан, эсвэл халдвараар өвчлөөд эдгэрсэн тухай магадлагааг цаасан болон зурган баримтаар биедээ авч явах /Дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээ/;
• Иргэний цахим үнэмлэхээ биедээ авч явж QR кодыг тухайн аж ахуйн нэгж байгууллагын хяналтын ажилтанд уншуулж дархлаажуулалтад хамрагдсаныг шалгуулна.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээг:
✅1. www.e-mongolia.mn цахим хаяг болон “e-mongolia” аппликейшнээр бүртгүүлэн гэрчилгээг үнэ төлбөргүй татан авах боломжтой.
✅2. Иргэн та цахим хэлбэрээр авах боломжгүй тохиолдолд өөрт байрлах хамгийн ойр төрийн үйлчилгээний цахим “ТҮЦ” машинаас авах боломжтой.