Хан-Уул
Мэдээлэл

Хан-уул дүүргийн шүдний эмнэлгүүдэд “ковид-19 халдварын үеийн бэлэн байдлыг хангуулах нь ” сэдэвт сургалт хийлээ.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоотой хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын ил тод байдлыг хангах зорилгоор “Шүдний эмнэлгүүдэд Коронавируст халдварын үеийн бэлэн байдлыг хангуулах” нь сэдэвт сургалтыг зохион байгуулж ажиллалаа. Сургалтад нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 42 эмнэлгийн эмч мэргэжилтнүүд оролцож, Ковид 19 халдварын үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, халдваргүйжүүлэх бодисын сонголт, хэрэглээ, яаралтай тусламжийн бэлэн байдал зэрэг асуудлуудын хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.