
Онцгой нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарын болон нийт төрийн албан хаагчдад нэн шаардлагатай хамгаалалтын хэрэгсэл болох 48.000 ширхэг амны хаалтыг Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Пак Ху Сон дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн хүлээн өглөө.

Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг, Монгол Намшин ХХК- ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хан-Уул дүүргийн Онцгой комисс