ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хог тээврийн болон цэвэрлэгээний авто машин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202101016
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хог тээврийн болон цэвэрлэгээний авто машин нийлүүлэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Багц-1 Сүүлийн 2 жил /2019 он, 2020 он/-ийн аль нэг жилийн борлуулалт 700 000 000 /долоон зуун сая/ төгрөгөөс багагүй байх. Багц-2 Сүүлийн 2 жил /2019 он, 2020 он/-ийн аль нэг жилийн борлуулалт 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байх.
Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Багц-1 Сүүлийн 3 жил /2018, 2019, 2020 он/-д нийт 700 000 000 /долоон зуун сая/ төгрөгтэй тэнцэх өртөгтэй хог тээврийн машин нийлүүлсэн байх. Багц-2 Сүүлийн 3 жил /2018, 2019, 2020 он/-д нийт 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгтэй тэнцэх өртөгтэй машин механизм нийлүүлсэн байх. /Ажил гүйцэтгэсэн гэрээ, хүлээлцсэн актыг фото зураг, захиалагч байгууллагын тодорхойлолтын хамт ирүүлэх/ маягтын дагуу хүснэгтэн мэдээлэл бэлтгэж ирүүлэх/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа
Тендерийн хамт багц-1 12,960,000 /арван хоёр сая есөн зуун жаран мянга/, багц-2 8,000,000 /найман сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй байх хугацаа: Нээлт болсон өдрөөс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011