ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2021 оны 07 дугаар сарын 29
Нээлттэй тендер шалгаруулалтын ялгагдах дугаар нь: ХУДХААА/202101011
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны засвар /2, 19 дүгээр хороо/ ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020/ онуудын дундаж борлуулалтын орлого 100,000,000 / нэг зуун сая/ -аас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30%-аас багагүй байна.
- Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.
- Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020/ оны аль нэг жилд 100,000,000 / нэг зуун сая/ -аас багагүй үнийн дүнтэй орон сууцны засварын ажил хийсэн байна.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:
- БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил
Тендерийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011