Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт “Залуучуудыг дэмжье” сарын аян зохион байгуулагдахаар боллоо /2021.08.25/

 Хан-Уул дүүргийн Засаг дарга, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн “Залуучуудыг дэмжье” сарын аяныг төрийн болон төрийн бус, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын хүрээнд зохион байгуулахыг дэмжиж, цаашид залуучууд руу хандсан бодиттой ажил зохион байгуулахыг салбар зөвлөлийн гишүүдэд чиглэл өглөө.
Мөн салбар зөвлөлийн хурлаар “Залуучуудыг дэмжье” сарын аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулахаар боллоо.
Тус аяны зорилго нь дүүргийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, албан байгууллагууд залуучуучуудын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, тэдэнд ээлтэй шийдвэр гаргаж хэрэгжүүлж буй байгууллагуудыг шалгаруулах, залуу ажилтнуудын ажиллаж хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, залуусыг бодитоор дэмжих юм.