ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 10
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Буянт-Ухаа цогцолбор сургуулийг дулаанаар хангаж буй 150 мм голчтой дулааны шугамыг шинэчлэх”-ийг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Төслийн дугаар:ХУДХААА/202109066
Үнийн санал ирүүлэх дээвэр засварын ажлын зураг, төсөв хавсаргасан болно.
Үнийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минут-д нээнэ.
Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.
Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,
Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот,
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба
утас: 70009011
www.tender.gov.mn , www.khanuul.mn , www.khanuul.procurement.gov.mn