Хан-Уул
Мэдээлэл

Коронавируст халдвар /ковид-19/-ын үед иргэдэд тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлдэг сайн дурын идэвхтнүүдтэй гэрээ байгууллаа

Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч хүрч чадахгүй байгаа зарим тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор  Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн санхүүжилтээр хорооны хүн амын тооноос хамаарч 1-3 сайн дурын идэвхтэнг 2021 оны 07 дугаар сараас ажиллуулж ирсэн.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооны иргэдээс Сайн дурын идэвхтнүүдийг сонгон 2021 оны 12 дугаар  сарыг дуустал ажиллах  гэрээ  байгуулж,  сүрьеэ болон коронавирусийн халдвартай өвчтнүүдэд хүрч үйлчлэх, тусламж үйлчилгээг сайжруулах  зорилготой  сургалтыг  Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сайн дурын идэвхтэн ажиллуулснаар гарах үр дүн:

  • Сүрьеэ болон коронавируст халдвартай өвчтнүүдийн ойрын хавьтлуудын хяналт сайжирна.
  • Сүрьеэ болон коронавирус халдвараас иргэдийг сэргийлэх үйл ажиллагаа идэвхжинэ.
  • ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн гомдол санал багасна.
  • ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоо нэмэгдэж сайн туршлага болно