Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 280 хүүхдийн ортой сувилалын цэцэрлэг тун удахгүй ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 4 дүгээр клиник сувиллын хуучин барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буулган хүчин чадлыг нь нэмэгдүүлэн 280 хүүхдийн ортой шинэ барилга тун удахгүй ашиглалтад орно.

Тус сувиллын барилга нь дүүргийн хэмжээнд ганц байдаг 1-5 нас хүртэлх архаг суурь өвчтэй, дархлаа сул, хөдөлгөөний хоцрогдолтой, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нөхөн сэргээх тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг онцлогтой цэцэрлэг юм.