Хан-Уул
Мэдээлэл

“Яармаг худалдааны төв”-ийн зүүн уулзвараас хойших 0.8 км хатуу хучилттай автозамын ажил 90 хувьтай үргэлжилж байна 

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо “Яармаг худалдааны төв”-ийн зүүн уулзвараас хойших 0.8 км авто зам далангийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт болон борооны ус зайлуулах шугам, хэвтээ тэмдэглэгээ зэрэг авто замын зорчих хэсэг бүрэн дууссан. 

Үргэлжлүүлэн гэрэлтүүлэг, явган хүний замын ажлаар үргэлжилж байна. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар