Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо “Нээлттэй хаалганы өдөрлөг-2021” арга хэмжээнд оролцлоо

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Нээлттэй хаалганы өдөрлөг-2021” арга хэмжээнд  2021.10.04-ны өдөр Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны өсвөрийн шигшээ багийн тамирчид Крикетийн спортыг сурталчлан үзүүлэх тоглолт, албан хаагчид иргэдэд биеийн жингийн индекс тодорхойлон ажиллаа.